Tuesday, August 30, 2011

Хүмүүс энэ орчилонгоос юу хайдаг вэ?

        Энэ асуулт яагаад ч юм толгойд эргэлдээд салахаа болилоо. Нээрээ нийлээн тогтоод анзаарсан чинь хүн болгон л өөр зүйл хайдаг юм байна. Алдар нэр, эд баялаг, мөнгө, эрх мэдэл, үр хүүхэд, хань ижил, эрдэм мэдлэг, энх тайван, мөнхийн ус, мөнхийн амьдрал, зэргийг бодит болон хийсвэр ертөнцөөс хайсаар ирсэн. Хүмүүс хайсан зүйлээ олж байхад нөгөө хэсэг хүмүүс юу хайж байгаагаа мартдаг, заримдаа бүр мэддэггүй, харин үлдсэн хэсэг нь үргэлжлүүлэн хайсаар л байдаг. Дэлхийн бөмөрцөг эргэсээр л.... нар, сар ээлжилэн дэлхийг гийгүүлсээр л ....  таны нас нэг нэгээр нэмэгдсээр л .... нэг л өдөр та энэ хорвоод ирсэн шигээ буцна гэдэг нь маргашгүй үнэн. Харин таньд ........."ТА ЭНЭ ЕРТӨНЦӨӨС ЮУ ХАЙГААД ЮУ ОЛСОН ВЭ? " ................. ийм асуулт тавьбал та харилахад бэлэн үү?.

Залуусаа та бүхэн энэ асуултыг нэг бодоод үзээрэй.