Залуусаа та бүхэн энэ асуултыг нэг бодоод үзээрэй.
Tuesday, August 30, 2011
Хүмүүс энэ орчилонгоос юу хайдаг вэ?
Энэ асуулт яагаад ч юм толгойд эргэлдээд салахаа болилоо. Нээрээ нийлээн тогтоод анзаарсан чинь хүн болгон л өөр зүйл хайдаг юм байна. Алдар нэр, эд баялаг, мөнгө, эрх мэдэл, үр хүүхэд, хань ижил, эрдэм мэдлэг, энх тайван, мөнхийн ус, мөнхийн амьдрал, зэргийг бодит болон хийсвэр ертөнцөөс хайсаар ирсэн. Хүмүүс хайсан зүйлээ олж байхад нөгөө хэсэг хүмүүс юу хайж байгаагаа мартдаг, заримдаа бүр мэддэггүй, харин үлдсэн хэсэг нь үргэлжлүүлэн хайсаар л байдаг. Дэлхийн бөмөрцөг эргэсээр л.... нар, сар ээлжилэн дэлхийг гийгүүлсээр л .... таны нас нэг нэгээр нэмэгдсээр л .... нэг л өдөр та энэ хорвоод ирсэн шигээ буцна гэдэг нь маргашгүй үнэн. Харин таньд ........."ТА ЭНЭ ЕРТӨНЦӨӨС ЮУ ХАЙГААД ЮУ ОЛСОН ВЭ? " ................. ийм асуулт тавьбал та харилахад бэлэн үү?.
Залуусаа та бүхэн энэ асуултыг нэг бодоод үзээрэй.
Залуусаа та бүхэн энэ асуултыг нэг бодоод үзээрэй.
Wednesday, March 16, 2011
Миний шүтээн Алтай Таван Богд Хайрхан
Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар
Хамгаалалтанд авсан үндэслэл:
Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт,
экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, марал буга зэрэг хөхтөн, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул хамгаалалт ашиглалтыг зөв зохион байгуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтанд авсан байна. Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрыг Байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлж чадах, Дэлхийд ховордсон амьтан-ургамлын амьдрах эмзэг экосистем, баруун Монголын гадагш урсгалгүй ай савын цэнгэг усны эх ундарга, усны хагалбар болохын хувьд “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлэх, “Хүн ба Шим мандалын сүлжээ”-нд хамруулах, Хотон, Хурган, Даян нуурын сав газрыг Рамсарын конвенцид хамруулах зорилт тавьж 2005 оноос эхлэн холбогдох үндэслэл- судалгаануудыг хийж дуусгаад байна. Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчны сайдын 1995 оны 92 дугаар тушаалаар анх байгуулагдсан бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газар, Цамбагаравын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн байгалийн цогцолборт газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Алтай хотод байрладаг.
Байгууллагын зорилго:
Төв Азийн экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдол бүхий Монгол Алтайн нурууны байгалийн бүс бүслүүрийн онцлогийг төлөөлж чадах, өндөр уулын эмзэг экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох Алтай Таванбогд, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уулын Байгалийн цогцолборт газрууд, Дэвэлийн__арлын Байгалийн нөөц газрын нэн ховор, ховордсон амьтан-ургамлын аймаг, Баруун Монголын гадагш урсгалгүй ай савын цэнгэг усны нөөц мөнх цас мөсөн голууд, эртний түүх, соёлын дурсгалт зүйлсийг шинжлэн судлах, танин мэдэх, хадгалж, хамгаалах, нөхөн сэргээх, урт хугацаанд тогтвортой ашиглах боломжийг бүрдүүлэх
Газарзүйн онцлог
БЦГ-ын хил нь хойт талаараа ОХУ-ын Алтай улстай, баруун талаараа Таван Богдоос баруун урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг. АТББЦГ нь Монгол- Алтайн нурууны баруун хойт хэсэгт Монгол, БНХАУ-ын хилийн дагууд Алтай Таван Богд уулаас Өвчүүн уул /Их Даваат/ хүртэлх уртаашаа 186 км, өргөөшөө 42 км газар нутгийн хамарсан буюу нийтдээ 636161 га талбайтай. АТББЦГ-ын хил засаг захиргааны нэгжийн хувьд Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дэвсгэртэй хил залгадаг.
АТББЦГ нь Монгол-Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байршилтай, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савд хамаарагдах өндөр уулсаар хүрээлэгдсэн Монгол-Алтайн уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино. Талбай нь бараг бүхэлдээ өргөгдсөн гадаргатай, уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг ба газар нутаг нь далайн түвшнээс дээш 1800-4374 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Монгол-Алтайн
нурууны ноён оргил Хүйтэн / Монгол улсын хамгийн өндөр цэг / 4374 м, хамгийн нам цэг нь Хурган нуур 1800 м, бүх нутаг дэвсгэрийн 80,0% нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба геоморфологийн хувьд Монгол-Алтайн нурууны усан хагалбарын хярыг дагаж баруун хойноос, зүүн урагшаа сунаж тогтсон, ерөнхийдөө 2400- 2700м хүртэлх үнэмлэхүй өндөрлөг бүхий мөстлөгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдсан эгц, өндөр хажуутай, шовгор оройтой, өндөр хад, хүнх, цүнхэг зэрэг гадаргын ул мөрүүд эрчимтэй хөгжсөн Альпийн төрлийн геоморфологийн нийлмэл тогтоцтой гадаргын цогцолбор юм. АТББЦГ нь газрын гадаргын болон
газар доорхи усаар баялаг. Усны сүлжээ сайн хөгжсөн. Газар нутгийн хэмжээнд гидрогеологийн талбайн зураглал, рашаан ус, газрын доорхи усны судалгааны ажлууд хийгдсэн. АТББЦГ-т Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нууруудаас гадна 250 гаруй жижиг нуур, цөөрөм бий. Том нуурууд нь тектоник хагарлын хотосуудад үүссэн, цэнгэг, хүйтэн устай нуурууд юм. Нуурууд нь хур тунадасны ус, гол горхи, булаг шанд, газрын доорх усаар тэжээгддэг. Монгол Алтайн нурууны уулт тогтолцоонд Монгол орны орчин үеийн мөсөн голуудын 96% нь оршдог байна. Монгол улсын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн голын эзлэх талбай 24 хавтгай км. Потанины мөсөн голд өндөр уулын мөнх цас, мөсний хайлалтыг эрчимшлийн судалгааг Монгол, Японы эрдэмтэн 2006 оноос эхлэн явуулж байна. АТББЦГ-ын голууд маш бага эрдэсжилттэй, хэт цэнгэг устай, дунд зэргийн эрдэсжилттэй, цэнгэг устай голууд гэж хуваагдана. Мөн тектоник хагарлын дагуу рашаан ус элбэг тохиолдоно. Рашаанууд нь цахир, хүчилтэй халуун рашаанд хамрагддаг. Цэнгэл сумын нутагт дахь Цагаан- Усны халуун рашаан нь Алтайн уулархаг бүсэд далайн түвшинээс 2600-2800 м өндөр оршино. Рашааны физик- химийн шинж чанар нь нилээд өвөрмөц, сулавтар хүхэрт устөрөгчийн үнэртэй, орчин нь шүлтлэг, ундарга нь тунгалаг. Рашаан бага зэрэг цацраг идэвхит чанартай учраас рашааныг ууж хэрэглэхийг зөвшөөрдөггүй. АТББЦГ-ын нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн хойт бөмбөрцгийн хойт хагасын дундат өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Олон жилийн судалгаанаас үзвэл 100 жилийн 50-д нь уулын хээрийн бүсэд 100.0-125.0 мм хур тунадас унах магадлалтай ба өөрөөр хэлбэл хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгал, маш эмзэг экосистемтэй. АТББЦГ-ын нутаг нийтдээ салхины нөлөөнд нэлээд автагдсан байна. Жилийн дундаж салхины хурд 2-4 мсек байна. Ялангуяа хавар, намрын ___И_n__n°улиралд салхи ихтэй. Салхи ихтэй болохоор хавар, намрын улиралд шороон шуурга шуурах тохиолдол олон. Монгол-Алтайн нурууны хөрс бүрэлдэн тогтох явцад газрын хотгор, гүдгэр, уур амьсгал тодорхой нөлөөлснөөр хөрсний босоо бүслүүр үүссэн байна. 1. Хад асга, уулын нуга, 2. Уулын хар хүрэн хөрс, 3. Нуга, намгийн ба нугын хөрс зонхилно. Зожир өвст, бушилз зожир өвст, хөвд-хагдат бүлгэмдлүүд тархсан уулын оройн хэсгийн цас их хунгарлагдаж хадгалагддаг хотос газруудаар тундрын ширэгт хөрс зонхилно. Харин боролжит тундарт ялзмагт- хүлэрлэг глейт шаварлаг хөрстэй.
Ургамлын аймаг
Энэ тойрогт 1020 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэний дотор 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Дундаж өндөр уулсын хажууг дагаж ботуульт, ботууль- жижиг дэгнүүлт үетэн, алаг өвст хээртэй, биелэг
өвс, ботууль, ерхөг, дааган сүүл зонхилж, шивээт хялгана, агь бүхий хээр ч тохиолдоно. Монгол- Алтайн нурууны өмнөд хэсэг, хойхнуур өдлөг хялгана, таана, баглуур, шарилж зэрэг цөл, цөлөрхөг хээрийн ургамал тааралддаг. Монгол-
Алтайн нурууны цөөхөн хэсэг уулс нь армаг тармаг шинэсэн ойтой. Энэ ойд нарс цөөн тохиолддог, Ховд голын дагуу Могойтын гүүрээс дээш хэсэгхэн газарт уулын энгэр, хормойгоор гацуур ургасан байдаг. Энд уур амьсгалын тааламжгүй байдлаас шалтгаалж янз бүрийн бүлгэмдлүүд хязгаарлагдмал хөгжсөн хэдий ч өндөршлийн 3 дэд бүслүүрийн дагуу дэд тагийн шинэсэн ой, тайгын буюу тайгажуу ой, өвслөг шинэсэн ой гэсэн бүлэг эвшилд хамаарах ургамалжилт тархсан байдаг.
Амьтны аймаг
Алтай Таван Богдын БЦГазарт Монгол улсын “ Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор зүйл ирвэс, голын халиу, ховор зүйл алтайн аргаль, янгир, халиун буга бий. Алтай Таван Богдын БЦГазар өргөн уудам нутгийг хамарсан бөгөөд олон нуур, цөөрөм, гол горхи, булаг шандаар баялаг учир хавар, зуны улиралд ус, намгийн олон зүйлийн шувууд нүүдэллэн ирж зусаж, үүрээ засан өндөглөдөг. Эдгээр нуур, цөөрөм, голууд усны зөөлөн биет өт хорхой, шавьж, загас, жараахайгаар арвин баялаг, уулсын хөндий, ой шугуй, хад асгаар нь оготоно, огдой, зурам зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг болохоор нуур, цөөрөм, голуудад ус, намгийн шувууд ихээр цуглардаг, уул хад, ой шугуйгаар нь махчин шувууд элбэг үзэгддэг. Энд ёл, тас, бүргэд
Monday, February 7, 2011
Friday, January 7, 2011
Улаачийн өчил
Сайн байцгаана уу? Мөнх тэнгэрийн удамтай Монголчууд өвөг дээдсээ буулган улаач хийж байгаа энэ цаг үед шинээр улаач болж байгаа хүмүүст мэдвэл зохих маш хэрэгтэй мэдээлэл байсан тул энд орууллаа. Хөх тэнгэр таныг ивээх болтугай.
- Онго тэнгэр удам угсаагаа нэг хором ч мартаж болохгүй .
· Улаач хүн хамгийн гол нь өөртөө итгэх. Онго тэнгэр тань чамд бүрэн бууж л байгаа бол амнаас гараж байгаа үг бүрээ үнэн гэж итгэ.
· Тиймээс аливаа бүхэнд нухацтай хандаж .Амнаасаа хар муу үг бүү гарга.Хэн нэгэн чамайг хэл амаар гутааж хэцүү хатуу үг сонсох ч үе ирнэ.Амьдралд чинь хатуу үйл явдал тохиолдох л болно учир нь чи улаач ч гэсэн хүн хүний амьдралын тохиолдож болох бүхэн чамд тохиолдоно.Бөөлөж байх үедээ чи бөө ч гэсэн. Жирийн үед чи жирийн л байхыг хичээгээрэй.
· Үхээрийн газарт бүү оч .Хэрэв чиний чадал гүйцэж үхээр зайлуулж ,тонилоогүй сүнснүүдийг зайлуулж чадахаар болсон бол тэдгээрийг чиглүүлэх нь бас буян юм шүү.
· Улаач хүнд байвал илүүдэхгүй зан чанар. Тэвчээр,хатуужил, зориг, итгэл үнэмшил, энэрэнгүй, гэх мэт олон л зүйл байна .Зарим тохиолдолд шантрах зүйлс гараж ирдэг ч чи бүгдийг даван туулаж чадна.
· Хүнд засал хийхдээ сэтгэл зүрхийг нь эхэлж засаж байх. Хүмүүс чамд хандаж ирэхдээ хүсэж болох бүхнийг л хүсэж ирнэ .Зарим нэг нь үнэхээр итгэж аврал ирэж явхад зарим нь тийм биш .Зарим нэг нь мөнгө төгөрөг өшөө хонзон, өр авлага гэж өнөө маргаашаа ч бодож байхад зарим нэг нь үр хүүхэд хань ижил нас буян гээд л янз бүрдээ.Энэ хүмүүс ямар ч байсан чи туслах л ёстой тиймээс дотроос нь сэтгэлийг нь цайлгаж өгөх хэрэгтэй .Хүмүүс тав арван төгөрөг мөнгө өгчөөд л үр дүнгээ хүлээж эхэлдэг альваа юманд цаг хугацаа байдаг гэдгийг тэд мэдэдгүй юм.Гэхдээ бүх хүн биш лдээ .Хүмүүс дандаа л зовлон тохиолдлоо гарз гарлаа гэж ирдэг тэгэвэл тэр зовлонгийн үр нь тэр хүн өөрөө гэдгийг нь сайтар ойлгуулах хэрэгтэй .хүн дотороосоо гэрэлтэж эрүүл сэтгэж эрүүлээр бодож аливаа зүйлд өөртөө итгэвэл болохгүй бүтэхгүй чадахгүй зүйл гэж байхгүй юм. Энэнийг бараг бүх л онго тэнгэрүүд сургадаг шүү дээ.
· Улаач хүн онго тэнгэрээ буулгасны дараа арга ч үгүй омогшиж бүхнийг чадах юм шиг л омголон догшин болож эхэлдэг арга ч үгүй гэнэт л асар их хүч чадал чамд ороод ирхээр. Энэнийгээ хэзээ ч буруугаар бүү ашигла энэ бол хамгийн том цээр юм.
· Эцэст нь хэлэхэд Мөнх тэнгэр бүгдийг дэнсэлдэг юм шүү.
Мэдээллийн эх сурвалж: http://eruul.blog.gogo.mn/
Бөө , Бөөгийн улаач
Мөнх тэнгэрийн улаач гэж хэн байх , тэрхүү улаачийг хэрхэн төрүүлэх , тодоруулах нь мөнх тэнгэрийн эвээлд байх юм. Улаач гэдэг нь хамгийн энгийнээр ойлгоход хэл дамжуулах улаа гүйлгэх гэсэн үг бололтой. Бөө түүний онго улаачаа хэрхэн сонгон төрүүлдэг нь ойлгоход бэрхтэйч тухайн онго олон зуун жилийн туршид буяны үйлийг гүйцээн мөнх тэнгэрийн ганц эзэнд зүтэгдэг байх юм . Энэ хугацаанд олон саад бэрхшээл зэрэг дэв суудал чансаа ахисаар мөнх хөх тэнгэртээ дэгдэн мөнх тэнгэрийн зайран , удган болоод Мөнх тэнгэрийн эзэн танд өнөө хүртэл зүтэглээ өөрийн удам угсаа гарвалаасаа тэнгэр газар нийлүүлэх улаачаа сонгон төрүүлэхийг хүсэж байна хэмээгээд улаач болох хөвүүнээ сонгон төрүүлдэг байна. Улаач хөвүүн эр,эм аль ч байж болно онго өөрөө сонгож байгаа тул. Улаач болох хөвүүн эцэг эхээс төрсөн ч гэлээ Мөнх тэнгэрийн хөвүүн тэнгэр хөвүүн болон төрөөд барагцаагаар 13-17 насны үед нас биед хүрлээ гэж үзэн тухайн онго өөрийн биегийг таниулах гэж улаачаа эргэн наалддаг байна. Энэ үйл явц улаач хэр мэдрэмжтэйгээс шалтгаалан урт болон богино хугацаанд үргэлжилнэ, Удах тусам улаач хөвгүүн болон ойр тойрны гэр бүл үр хүүхдэд зовлон зүдгүүр элт үзэгдэж мэдрэгдэн аргаа барах тал илүү их , богино байх тусам эдгээр зүйл бага байдаг бололтой юм. Улаач хөвгүүн өөрийн онго тэнгэртээ гэдгээ ямар нэг байдлаар мэдээд уг залаалах багшаа товолсоноос эхлэн улаач болох эрдэмд суралцан онго тэнгэрээ авсанаар улаач болох нь тэр. Ийнхүү онго тэнгэрээ авсанаас хойш бөөлөн өөрийн онго тэнгэрээ буулган онгийн хэл яриа үйл хөдлөл зан үйлийг хийж онгийн зараал Мөнх тэнгэрийн зараалт хүн болох нь тэр юм. Хэр хугацаанд бөөлөх нь янз бүр байх, зарим нь 1-3 жил бөөлөөд дархан цолоо авч байна. 13 жил бөөлөх ч байна. Дархан зайран удган болоод Мөнх тэнгэрт зүтгэх цаг нь ирж Мөнх тэнгэрийн зараал бөө болно доо.
Мэдээллийн эх сурвалж: http://eruul.blog.gogo.mn/
Wednesday, November 17, 2010
Ээжийгээ санах бүртээ энэ л дууг дуулах юм даа...
Хорвоод ганцхан ээждээ
Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг
Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг тань
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан
Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг тань
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан
Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ
Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ
Monday, November 1, 2010
"Ааваа зорино" дууны үг
"Тусгай салаа" киноны Дэндэвийн дуулсан "Ааваа зорино" дууны үгийг орууллаа. Дууг нь оруулах гэсэн чадсангүй Улаан туг чинь...ккк
1-р бадаг:
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
Дахилт:
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би
2-р бадаг:
Хангайн уулсын оргилийг харахаар
Хайртай ааваа саналгазах юм би
Харз усны тунгалагийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Дахилт:
Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь/тань/ наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь/тань/ сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа
3-р бадаг:
Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очино
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
Дахилт:
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би
2-р бадаг:
Хангайн уулсын оргилийг харахаар
Хайртай ааваа саналгазах юм би
Харз усны тунгалагийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Дахилт:
Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь/тань/ наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь/тань/ сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа
3-р бадаг:
Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очино
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та
Subscribe to:
Posts (Atom)