Wednesday, March 16, 2011

Миний шүтээн Алтай Таван Богд Хайрхан

Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар

Хамгаалалтанд авсан үндэслэл:
Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт,
экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, марал буга зэрэг хөхтөн, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул хамгаалалт ашиглалтыг зөв зохион байгуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтанд авсан байна. Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрыг Байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлж чадах, Дэлхийд ховордсон амьтан-ургамлын амьдрах эмзэг экосистем, баруун Монголын гадагш урсгалгүй ай савын цэнгэг усны эх ундарга, усны хагалбар болохын хувьд “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлэх, “Хүн ба Шим мандалын сүлжээ”-нд хамруулах, Хотон, Хурган, Даян нуурын сав газрыг Рамсарын конвенцид хамруулах зорилт тавьж 2005 оноос эхлэн холбогдох үндэслэл- судалгаануудыг хийж дуусгаад байна. Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчны сайдын 1995 оны 92 дугаар тушаалаар анх байгуулагдсан бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газар, Цамбагаравын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн байгалийн цогцолборт газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Алтай хотод байрладаг.
Байгууллагын зорилго:
Төв Азийн экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдол бүхий Монгол Алтайн нурууны байгалийн бүс бүслүүрийн онцлогийг төлөөлж чадах, өндөр уулын эмзэг экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох Алтай Таванбогд, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уулын Байгалийн цогцолборт газрууд, Дэвэлийн__арлын Байгалийн нөөц газрын нэн ховор, ховордсон амьтан-ургамлын аймаг, Баруун Монголын гадагш урсгалгүй ай савын цэнгэг усны нөөц мөнх цас мөсөн голууд, эртний түүх, соёлын дурсгалт зүйлсийг шинжлэн судлах, танин мэдэх, хадгалж, хамгаалах, нөхөн сэргээх, урт хугацаанд тогтвортой ашиглах боломжийг бүрдүүлэх
Газарзүйн онцлог
БЦГ-ын хил нь хойт талаараа ОХУ-ын Алтай улстай, баруун талаараа Таван Богдоос баруун урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг. АТББЦГ нь Монгол- Алтайн нурууны баруун хойт хэсэгт Монгол, БНХАУ-ын хилийн дагууд Алтай Таван Богд уулаас Өвчүүн уул /Их Даваат/ хүртэлх уртаашаа 186 км, өргөөшөө 42 км газар нутгийн хамарсан буюу нийтдээ 636161 га талбайтай. АТББЦГ-ын хил засаг захиргааны нэгжийн хувьд Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дэвсгэртэй хил залгадаг.
АТББЦГ нь Монгол-Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байршилтай, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савд хамаарагдах өндөр уулсаар хүрээлэгдсэн Монгол-Алтайн уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино. Талбай нь бараг бүхэлдээ өргөгдсөн гадаргатай, уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг ба газар нутаг нь далайн түвшнээс дээш 1800-4374 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Монгол-Алтайн
нурууны ноён оргил Хүйтэн / Монгол улсын хамгийн өндөр цэг / 4374 м, хамгийн нам цэг нь Хурган нуур 1800 м, бүх нутаг дэвсгэрийн 80,0% нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба геоморфологийн хувьд Монгол-Алтайн нурууны усан хагалбарын хярыг дагаж баруун хойноос, зүүн урагшаа сунаж тогтсон, ерөнхийдөө 2400- 2700м хүртэлх үнэмлэхүй өндөрлөг бүхий мөстлөгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдсан эгц, өндөр хажуутай, шовгор оройтой, өндөр хад, хүнх, цүнхэг зэрэг гадаргын ул мөрүүд эрчимтэй хөгжсөн Альпийн төрлийн геоморфологийн нийлмэл тогтоцтой гадаргын цогцолбор юм. АТББЦГ нь газрын гадаргын болон
газар доорхи усаар баялаг. Усны сүлжээ сайн хөгжсөн. Газар нутгийн хэмжээнд гидрогеологийн талбайн зураглал, рашаан ус, газрын доорхи усны судалгааны ажлууд хийгдсэн. АТББЦГ-т Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нууруудаас гадна 250 гаруй жижиг нуур, цөөрөм бий. Том нуурууд нь тектоник хагарлын хотосуудад үүссэн, цэнгэг, хүйтэн устай нуурууд юм. Нуурууд нь хур тунадасны ус, гол горхи, булаг шанд, газрын доорх усаар тэжээгддэг. Монгол Алтайн нурууны уулт тогтолцоонд Монгол орны орчин үеийн мөсөн голуудын 96% нь оршдог байна. Монгол улсын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн голын эзлэх талбай 24 хавтгай км. Потанины мөсөн голд өндөр уулын мөнх цас, мөсний хайлалтыг эрчимшлийн судалгааг Монгол, Японы эрдэмтэн 2006 оноос эхлэн явуулж байна. АТББЦГ-ын голууд маш бага эрдэсжилттэй, хэт цэнгэг устай, дунд зэргийн эрдэсжилттэй, цэнгэг устай голууд гэж хуваагдана. Мөн тектоник хагарлын дагуу рашаан ус элбэг тохиолдоно. Рашаанууд нь цахир, хүчилтэй халуун рашаанд хамрагддаг. Цэнгэл сумын нутагт дахь Цагаан- Усны халуун рашаан нь Алтайн уулархаг бүсэд далайн түвшинээс 2600-2800 м өндөр оршино. Рашааны физик- химийн шинж чанар нь нилээд өвөрмөц, сулавтар хүхэрт устөрөгчийн үнэртэй, орчин нь шүлтлэг, ундарга нь тунгалаг. Рашаан бага зэрэг цацраг идэвхит чанартай учраас рашааныг ууж хэрэглэхийг зөвшөөрдөггүй. АТББЦГ-ын нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн хойт бөмбөрцгийн хойт хагасын дундат өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Олон жилийн судалгаанаас үзвэл 100 жилийн 50-д нь уулын хээрийн бүсэд  100.0-125.0 мм хур тунадас унах магадлалтай ба өөрөөр хэлбэл хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгал, маш эмзэг экосистемтэй. АТББЦГ-ын нутаг нийтдээ салхины нөлөөнд нэлээд автагдсан байна. Жилийн дундаж салхины хурд 2-4 мсек байна. Ялангуяа хавар, намрын ___И_n__n°улиралд салхи ихтэй. Салхи ихтэй болохоор хавар, намрын улиралд шороон шуурга шуурах тохиолдол олон. Монгол-Алтайн нурууны хөрс бүрэлдэн тогтох явцад газрын хотгор, гүдгэр, уур амьсгал тодорхой нөлөөлснөөр хөрсний босоо бүслүүр үүссэн байна. 1. Хад асга, уулын нуга, 2. Уулын хар хүрэн хөрс, 3. Нуга, намгийн ба нугын хөрс зонхилно. Зожир өвст, бушилз зожир өвст, хөвд-хагдат бүлгэмдлүүд тархсан уулын оройн хэсгийн цас их хунгарлагдаж хадгалагддаг хотос газруудаар тундрын ширэгт хөрс зонхилно. Харин боролжит тундарт ялзмагт- хүлэрлэг глейт шаварлаг хөрстэй.
Ургамлын аймаг
Энэ тойрогт 1020 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэний дотор 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Дундаж өндөр уулсын хажууг дагаж ботуульт, ботууль- жижиг дэгнүүлт үетэн, алаг өвст хээртэй, биелэг
өвс, ботууль, ерхөг, дааган сүүл зонхилж, шивээт хялгана, агь бүхий хээр ч тохиолдоно. Монгол- Алтайн нурууны өмнөд хэсэг, хойхнуур өдлөг хялгана, таана, баглуур, шарилж зэрэг цөл, цөлөрхөг хээрийн ургамал тааралддаг. Монгол-
Алтайн нурууны цөөхөн хэсэг уулс нь армаг тармаг шинэсэн ойтой. Энэ ойд нарс цөөн тохиолддог, Ховд голын дагуу Могойтын гүүрээс дээш хэсэгхэн газарт уулын энгэр, хормойгоор гацуур ургасан байдаг. Энд уур амьсгалын тааламжгүй байдлаас шалтгаалж янз бүрийн бүлгэмдлүүд хязгаарлагдмал хөгжсөн хэдий ч өндөршлийн 3 дэд бүслүүрийн дагуу дэд тагийн шинэсэн ой, тайгын буюу тайгажуу ой, өвслөг шинэсэн ой гэсэн бүлэг эвшилд хамаарах ургамалжилт тархсан байдаг.
Амьтны аймаг
Алтай Таван Богдын БЦГазарт Монгол улсын “ Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор зүйл ирвэс, голын халиу, ховор зүйл алтайн аргаль, янгир, халиун буга бий. Алтай Таван Богдын БЦГазар өргөн уудам нутгийг хамарсан бөгөөд олон нуур, цөөрөм, гол горхи, булаг шандаар баялаг учир хавар, зуны улиралд ус, намгийн олон зүйлийн шувууд нүүдэллэн ирж зусаж, үүрээ засан өндөглөдөг. Эдгээр нуур, цөөрөм, голууд усны зөөлөн биет өт хорхой, шавьж, загас, жараахайгаар арвин баялаг, уулсын хөндий, ой шугуй, хад асгаар нь оготоно, огдой, зурам зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг болохоор нуур, цөөрөм, голуудад ус, намгийн шувууд ихээр цуглардаг, уул хад, ой шугуйгаар нь махчин шувууд элбэг үзэгддэг. Энд ёл, тас, бүргэд

No comments:

Post a Comment